Thursday, May 15, 2014


                   ГАЛБИРТАЙ ЗОХИЦУУЛЖ ХУВЦАСЛАХ ТУХАЙД

Биеийн галбир хүн хүнийх янз бүр байдаг. Харин төрөлхийн ямар нэг согог байвал далдалахаас өөр арга байхгүй шүү дээ. Хүний биеийн галбирыг далдалдаг ганц зүйл бол мэдээж хувцас билээ.  Бие галбирт тохирсон хувцас олох нь ихэнхдээ хэцүү. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг шүү дээ.Тиймээс бүсгүй танд  хэдэн зөвлөгөө бичье.
Богино цээж урт ташаа-Бэлхүүсийг тодотгож гаргахгүй байх явдал гол зарчим болно. Даашиз хөхнийхөө хэсгээр ямагт чөлөөтэй байна. Ташааны оёдлыг доогуур бүсэлнэ. Ийм галбиртай хүмүүс хөл урттайгаар онцлог байдаг. Тиймээс хормой нугалаас байх ёстойг анхаараарай. Туранхай эмэгтэйчүүдэд цайвар, шаргал, дулаан өнгийн хувцас илүү зохимжтой байдаг.
Урт цээж богино хөл-Намхан эмэгтэйчүүдийн дунд ийм галбир байх нь элбэг байдаг байна. Биеийн галбирыг тааруулын өндөр мэт харагдуулж болно. Харин ч бэлхүүсийн шугамыг дээшлүүлбэл зохино. Нэмж чимсэн үйл жижгэвтэр хэмжээтэй байх нь зүйтэй. Унжуу мөртэй хөлийн булчин бүдүүн их тарган галбиртай хүн бүх даашинз, пальтог цээжээрээ зүйдэлтэй хийвэл зохих байна. Хөлнөөсөө харьцангуй урт цээжтэй бол бэлхүүснээсээ арай дээгүүр бүс бүсэлж, өвдөгнөөсөө яльгүй урт юбка өмсвөл аятайхан харагддаг
Хэт туранхай бол-Даашинз, пальтог чөлөөтэй өргөн, хумьж өгсөн ханцуй, хормой өргөн байна. Босоо оёдолтой бариу хувцас тухайн байдлыг улам тодруулж өгдөг. Харин нарийхан бэлхүүсийг гаргаж өгсөн өргөн бүс зүүж болох юм.

Ер бол энэ дэлхий дээр өв тэгш төрсөн хүн тун ховор шүү дээ.Тиймээс хүн бүхэн өөрийн өөг зөв дарж сурвал хүний нүдэн сайхан харагдах байх болно.

Загварын тухай


Таны хувцас болгон шинэ загварынх байх албагүй. Хэрэв та" насанд минь тохирохгүй болов уу" гэж эргэлзвэл ямар ч сайхан харагдсан өмсөх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хэрэв өмсвөл тухайн өдөр өөртөө итгэлгүй байх болно.
Таны нас дөч хол гарсан ч богино банзал өмсөх дуртай бол үүнээсээ татгалзах хэрэггүй. Таныг залуу харагдуулна. Мөн дөнгөж 20 шүргэж яваа залуухан бүсгүй урт банзал өмсөх дуртай бол мөн л дураараа байж болно. Хамгийн гол нь биед тань эвтэйхэн байх хэрэгтэй.
Хар өнгийн хувцас ямагт үнэтэй бөгөөд стильтэй харагдуулдаг, хэзээ ч моодноос хоцорч байгаагүй.
Багахан хэмжээний мөнгөтэй дэлгүүр хэсэх гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Яагаад гэвэл цөөн хэдэн төгрөгтөө тааруулж чанаргүй, хямдхан хувцас авчихна. Моод маш хурдан хоцрогддог. Иймд та хааяа өөртөө туршилт хийхэд гэмгүй. Янз бүрийн этгээд, эсвэл тод өнгийн хувцас өмсөхөөс гадна урт, богино өмд, банзал өмсөөд үз. Энэ бүхний эцэст өөрийнхөө стилийг тодорхойлох болно.
Энэ хаврын гоёл ямар байх вэ
Хээнцэр яргуйтай өнгө булаалдан дэгжирхэн гоёх хавар цаг нэгэнт иржээ. Энэ хавар юугаар гоёхоо сонгож амжсан уу. Үгүй бол наашаа суу, Бид танд туслая.
Өндөр өсгий моодноос гараагүй. Энэ жил охид бүсгүйчүүд маань богино түрийтэй (дөнгөж шагайгаа давсан) өндөр өсгийтэй дэгжин гутал сонгожээ. Аль ч насны эмэгтэй ийм гутал өмсөхөд дэгжин харагддаг байна. Харин та богино мөчтэй, хэтэрхий тарган булчинтай бол ийм гуталнаас зайлхийж аль болох өөрийнхөө хөлд тохирсон, булчинг нарийн харагдуулах тийм гутлыг сонгох нь чухал. Мөн өвдөг давсан урт түрийтэй, намхан гутал ч таны энэ хаврын гоёлд зүй ёсоор багтаж байгаа.
60-аад он хүртэл дэлхий дахинд эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд маш их ялгаа байсан, нийгэм, эдийн засаг болон улс төрийн үүрэг ролийг авч хэлэлцдэггүй байсан бөгөөд хэлэлцсэн ч жам ёсны гэж үздэг байсан . Анхны феминизмын давалгаа нь эмэгтэй хүн сонгох эрхтэй болсноор (хамгийн анх Шинэ-Зеланд улсад 1893 онд) дууссан бөгөөд 1960-аад оноос энэ улс төр,эрх зүйн эрх олсон нь эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлээгүй гэдэгийг хүлээн зөвшөөрснөөр 2-дах давалгаа эхэлсэн гэдэг. Феминизмын давалгааг дагаж хувцасны шинэ стиль бий болж үс засалт нүүр будалт амьдралын хэв маягт нь өөрчлөлт орж  «La Garconne» банди-эмэгтэй стиль бий болсон түүхтэй.
Гарсон стилийн дэлгэрэлтийг Коко Шанель ч зүгээр өнгөрөөлгүй эмэгтэй хувцсанд пиджак, сорочкан цамц, зангиа, жакет, пальто, кепкен малгайг нэвтрүүлж өөрөө ч үсээ богино тайрж, морин спортоор хичээллэх болсон.Энэ үед эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүс шиг хувцаслан, эрэгтэй хүмүүсийн мэргэжлийг эзэмшин, спортоор хичээллэх болсон.
Хожим гарсон стиль унисекс стиль болон өөрчлөгдсөн.
60-аад онд Uni-sex стиль бий болсон гэж үздэг. Дэлхийн урлаг соелын шинэ төрөл,техникийн дэвшил, эрх чөлөөт уур амьсгал, оюутнуудын тэмцэл г. м  нөлөөлсөн. Энэ үед DEAD үхмэл стиль, панк стиль (гавлын ясан гэх мэт янз бүрийн чимэг зүүлт), мөн энэ үед эрх чөлөөгөө илэрхийлэх хиппи хөдөлгөөн бий болж урт үсээр гангарж эрэгтэй эмэгтэй нь ялгагадахааргүй байсан. 
Харуудын загварын тухай бичсэн Elle сэтгүүл бурууджээ
2012 оны 1 сарын 31
Францын Elle сэтгүүлд хар арьстнуудын загварын ертөнцийн чиг хандлагуудын талаар нийтлэл гарснаас хойш ихээхэн шуугиан дэгдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүл тус улс дахь хар арьстнуудын загварын хэв маягийг тодорхойлж байгаа хэмээн сэтгүүлийн сайт дээр бичсэнээс болж Elle сэтгүүл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргалаа хэмээн буруутгагдсан юм. Ерөнхийлөгчийн гэр бүлийн хувцаслалт сүүлийн үед цагаан арьст хөрөнгөтнүүдийн чамин дэгжин хэв маягт дөхөх болсныг нийтлэлийг бичигч онцолжээ. Сэтгүүлч Натали Доливо үүний жишээ болгож Америкийн хар арьст дуучин бүсгүй Рианнагийн хувцаслалтыг иш татжээ. Хар арьстнууд зузаан алтан гинж, өндөр өсгийтэй гутал зэргээс татгалзан даруухан хувцаслах болсныг тэрээр онцолсон байна.

Энэ нийтлэл Elle-гийн сайт дээр тавигдсанаар ихээхэн шуугиан дэгдсэн аж. Сэтгүүлийн ерөнхий редактор Валери Тораниан эхэндээ сэтгүүлчээ дайралтаас хамгаалахыг оролдсон ч уурлаж бухимдсан хүмүүсийн сэтгэгдэл нэг мянгаас давсан учир арга буюу буун өгч уучлал хүссэн залруулга мэдээ гаргажээ. Сэтгүүлч бүсгүй хэн нэгнийг гомдоохыг хүсээгүй гэдгээ хэлсэн бөгөөд өнөөдөр Америкийн хар арьстнууд өөртөө илүү итгэлтэй болж, янз бүрийн хэв маягаар хувцаслах болсныг онцлохыг оролдсон гэв. Францын хар арьстнуудын холбоо сэтгүүлийг шүүхэд өгөхөөр болсноо зарлав.